Youtube Reels нэртэй сторитой төстэй шинэ хэрэглэгдэхүүн туршиж байна. Энэ нь бичлэг оруулагчдын бичлэгийн жагсаалтаас гадна өөрийн табтай байна. Хүмүүсийг уламжлалт бичлэг биш ч гэсэн контент оруулах боломжоор хангахын тулд энэ хэрэглэгдэхүүнийг бий болгохоор болжээ.
Цөөн тооны бичлэг оруулагчийн дунд шалгагдаж байгаа ба хэзээнээс олон нийтэд тархахыг хэлээгүй байна. Сторигоос ялгаатай нь 24 цагийн дараа алга болохгүй хэрэглэгч хэд хэдэн reels-тэй байж болох юм байна. Утсаараа 30 секундын бичлэг аваад филтер эсвэл хөгжим нэмэн оруулна гэжээ.