800 мянган хавдрын тохиолдол чихрийн шижин, таргалалттай холбоотой байжээ

800 мянган хавдрын тохиолдол чихрийн шижин, таргалалттай холбоотой байжээ


7 жил

Мягмар гарагт хэвлэгдсэн судалгаагаар 800 мянган хавдрын тохиолдол чихрийн шижин, таргалалтаас болсон байжээ. Чихрийн шижин, таргалалтаас үүсэх хавдар эрэгтэйчүүдийг бодвол эмэгтэйчүүд тусах нь 2 дахин илүү байжээ. Энэ 2 нөхцөл нь ихэвчлэн хамт байдаг ба таргалалт нь чихрийн шижин тусах магадлалыг ихэсгэдэг байна.

Клиникийн судалгааны Жонатан Пирсон Стютард “Таргалалтыг хавдартай холбоотой гэдгийг илрүүлсэн ч чихрийн шижин хавдар 2-ын холбоог саяхан мэдэгдээд байна” гэжээ. Судлаачид энэ 2 байдал 20 жил хүрэхгүй хугацаанд эмэгтэйчүүдийн хувьд 30 хувиар эрэгтэйчүүдийн хувьд 20 хувиар нэмэгдэнэ гэлээ. Эрэгтэйчүүдийн хувьд таргалалт, чихрийн шижин элэгний хавдрын 40%-тай нь холбоотой бол эмэгтэйчүүдийн хувьд умайн хорт хавдрын 3 ний нэг болон бараг тэр хэмжээний хөхний хавдар үүсгэхэд нөлөөлдөг байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү