Хойд Солонгос улс баллистик пуужин хөөргөснийг АНУ, Өмнөд Солонгос, Япон улс баталлаа. “Хойд Солонгосоос пуужин харвасныг мэдлээ. Нөхцөл байдлыг судлаад нэмэлт мэдээлэл хүргэнэ” гэж Пентагоны төлөөлөгч хэлжээ.
Пентагоноос пуужин Япон улсын эдийн засгийн бүс доторх далайд буусан гэжээ. Улмаар Японы ерөнхий сайд Шинзо Абе сайдуудтайгаа яаралтай уулзалт хийхээр болжээ. Өмнө нь Япон Өмнөд Солонгос улсууд Хойд Солонгосыг баллистик шинэ пуужин турших гэж буй радио сигналыг дундаас нь сонсоод байсан юм.