"Гоёл" наадам маргааш шилдгүүдээ тодруулна

"Гоёл" наадам маргааш шилдгүүдээ тодруулна


7 жил

Монголын дизайнеруудын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Гоёл" наадам энэ жил 30 дахь удаагаа шилдэг загвар зохион бүтээгч, загварын товчоо болон загвар өмсөгчдөө шалгаруулах гэж байна.

"Гоёл" наадам загварын долоо хоногоор эхэлдэг бөгөөд энэ жилийнх нь арваннэгдүгээр сарын 24-27-ны өдрүүдэд Blue Sky Tower-т болсон бол шилдгүүдээ тодруулах гала тоглолт 29-ний 19:00 цагаас Соёлын төв өргөөнд болно.

Энэ үеэр загвар зохион бүтээгчид 2018 оны хувцас загварын чиг хандлагыг тодорхойлох шилдэг бүтээлүүдээ танилцуулах  юм. 

Дашрамд дурдахад, өнгөрсөн оны "Гоёл" наадмаар топ модель тодруулаагүй бөгөөд Дизайнеруудын холбооны зүгээс шаардлага хангах модель байсангүй" хэмээн тайлбарласан билээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү