Зимбабвегийн экс ерөнхийлөгч эрх баригч нартай тохиролцоо хийн 10 сая ам.долларын нөхөн олговор авахаар болсон,10 сая ам.доллараа хоёр хуваан авна гэсэн мэдээлэл цацагдаад байлаа.Мөн Зимбабвегийн энгийн иргэн сардаа 15-20 ам.долларын цалинтай тэгвэл Роберт Мугабе сар бүр 150 мянган долларын тэтгэвэр авахаар болсон.
Харин өнөөдөр түүний ач хүү хэвлэлийнхэнд мэдээлэл хийсэн бөгөөд 93 настай Роберт Мугабе огцорсныхоо дараа тосгонд фермерын ажил эрхлэн шинэ амьдралаа эхлүүлэх гэж байгааг талаар дурьдсан юм.
"Тэр сайн байгаа. Би саяхан түүнтэй уулзсан. Амьдралын эрч хүч дүүрэн байна лээ. Тэр тосгонд амьдарч хөдөө аж ахуй эрхлэн шинэ амьдрал эхлүүлэхийг тэсэн ядан хүлээж сууна” хэмээн Лео Мугабе хэлсэн байна. Мөн эхнэр Грейс нөхөртэйгээ хамт байгаа төдийгүй Роберт Мугавегийн нэрэмжит их сургууль байгуулах төлөвлөгөөн дээрээ ажиллаж байгаа гэнэ.
Харин түүний сар бүр авах тэтгэмж болон 10 сая ам,долларын талаар ямар нэгэн мэдээлэл өгөөгүй юм.