Катар нийслэл Доха хотод Рас Абу Абоуд нэртэй цэнгэлдэх хүрээлэнгээ танилцууллаа. Дэлхийн аварга дууссаны дараа ч дахин ашиглах боломжтой юм байна.
2022 оны дэлхийн аваргын ерөнхий нарийн бичиг Хассан ал Тавади Катар улс дэлхийн аварга дууссаны дараа ч ашиглаж болох өв хөрөнгө үлдээхээр зорьж байгаа гэжээ. 40000 хүний суудалтай стадионыг 2020 оны сүүлээр дуусах юм байна.