Пюрдю их сургуулийн эдийн засагчид тоглоом 2016 оны 7-р сард гарснаас хойш 148 хоногт Индианагийн Типпеканод гарсан ослыг бүртгэжээ. Зөвхөн энд л 5,2-25,5 сая долларын хохирол учирсан байна. Харин АНУ даяар хэдхэн сард 2-7,3 тэрбум долларын хохирол учиржээ.
Тоглоом гарснаас 148 хоногт тус хэсэгт 286 осол нэмэгдэж гарчээ. Тэдний 134 нь покестопын дэргэд гарсан байна. Покемон гөү тоглоомд покестоп гэж байдаг ба тэндээс поке бөмбөгийг цуглуулах боломжтой байдаг юм.