Сиэмэний 1000 гаруй ажилчид Германы Берлин хотод компаний ажилчдыг ажлаас халах төлөвлөгөөг эсэргүүцэн жагсжээ. Сиэмэний удирдлагууд уулзаж байх үед Эстрэл зочид буудлын гадаа жагсаал өрнөж ажилчид бөмбөр нүдэн уриагаа давтан хэлж байлаа. Компани 1000 гаруй ажилчдыг ажлаас нь халахаар төлөвлөөд байгаа юм.
