Дүрвэгсдийг Ливид дуудлага худалдаагаар зарж байгаа бичлэг гарсны дараа Баруун Африкаар хүний наймаа хийсэн 40 хүнийг баривчилжээ. Интэрполоос пүрэв гарагт баривчлагдсан хүмүүсийг хүний наймаа, хүчээр хөдөлмөр эрхлүүлэх, хүүхэд ашиглах зэрэг хэрэг тулгаад байгаа юм.
Мөн Интэрпол 500 хүнийг аварсан ба түүний дотроос 236 нь насанд хүрээгүй хүүхэд байжээ. Интэрпол Африкчууд Ливид зарцаар зарагдаж буй бичлэгээс үүдэн ийнхүү ажиллажээ. Өнгөрсөн 7 хоногт CNN Ливи улсад хар арьстныг Хойд Африкийн иргэн 400 доллараар худалдан авч буй бичлэгийг гаргасан юм.