Япон улсын Шинсүкэ фүжи фирм эсрэг талд байрлах сакура цэцэгсийг харж болох орон сууц барьжээ. Маш жижиг буюу 42 дөрвөлжин метрт барьсан байшинд оршин суугчид ажиллах боломжтой оффисийг багтаажээ. Маш том цонхтой тул гудамжны нөгөө талд байрлах сакура цэцэгсийг харах боломжтой. Энэ цонхоор зөвхөн цэцэг харахаас гадна байгалийн гэрэл их хэмжээгээр тусах юм.
