Жэймс Камерон Аватар 2 кино гол төлөв усан дотор зураг авалтаа хийж байгаа талаар ярьлаа. 2020 онд гарах Аватар киноны үргэлжлэл хөдөлгөөн тусгах шинэ систем ашиглаж байгаа нь найруулагчид толгойны өвчин болж байгаа талаар хэлжээ.
“Өмнө нь ашиглагдаж байгаагүй тул нэлээд төвөгтэй. Гол асуудал нь усан доторх хэсэг биш агаар ус 2-д шилжих үед асуудал байгаа” гэсэн байна. Бараг хагас жил яаж ажиллуулах тал дээр ажилласан ба 11-р сарын 14-нээс анх удаа амжилттай зураг авсан гэжээ.