Лас Вегасын буудлагын үеэрх хохирогчид Лонс Анжелосын шүүхэд цестивал зохион байгуулагч Live Nation болон бусад газруудыг зарга мэдүүлжээ. Live Nation-ыг коунтри хөгжмийн фестивалд халдлага эсвэл өөр зүйл тохиолдоход зайлшгүй хэрэгтэй гарцаар хангаж чадаагүй болон ажилчид яаралтай үед сайн ажиллаж чадаагүй гэж үзжээ. Мөн MGM-ыг аюулгүй байдлыг хамгаалж чадаагүй ажилчиддаа сургаагүй гэсэн байна.
Энэ талаар Live Nation юм хэлээгүй бол MGM “10-р сарын 1-нд болсон үйл явдал бол нэг хүн үйлдсэн аймшигтай явдал. Ийм төрлийн зарга үүсгэнэ гэж огт бодоогүй ч бид өөрсдийгөө өмгөөлөх болно. Хохирогчдыг хүндлэн хуулийн дагуу хариугаа илэрхийлнэ”гэжээ.