Италийн Fabrica харилцаа судалгааны төв Банкок хотод хамтран амьдарч байгаа ч хувийн орон зайтай байж чадах газрыг санал болгожээ. Санхүүгийн бэрхшээл тулгараад буй эрэгтэй, эмэгтэй, өөр соёлын 7 оюутныг нэг газар хамтран амьдрах боломжийг олгож байна.
Тус загвар нь оюутанд хариуцлага, бие даасан байдлыг бий болгохоос гадна гэр шиг мэдрэмжийг өгөх юм. Оюутнууд хамт хооллох ярилцах эсвэл тусдаа сурах эсэхээ шийдэснээр барилгын интерьер нээлттэй, хаалттай байж болох юм байна.