Ливаны ерөнхий сайд дэмжигчиддээ тэдэнтэй хамт байна гэлээ

Ливаны ерөнхий сайд дэмжигчиддээ тэдэнтэй хамт байна гэлээ


7 жил

Ливаны ерөнхий сайд Саад Харири энэ сарын эхээр Саудын Арабт огцорч буйгаа зарласны дараа дэмжигчиддээ хамт байна гэдгээ хэллээ.

“Би та нартай хамт байна. Бид хамтдаа үргэлжлүүлнэ. Бид бол тэвчээртэй тогтвортой ард иргэд. Бид энд тусгаар тогтнолын өдрөөрөө эх орноос минь үнэтэй зүйл байхгүй гэж хэлэхээр ирээд байна” гэж түүний эх орондоо эргэн ирснийг тэмдэглэж буй дэмжигчиддээ хэлжээ.

Ливаны ерөнхий сайд огцорч буйгаа зарлаад 2 долоо хоногийн дараа эх орондоо Мягмар гарагт иржээ. Ливаний ерөнхийлөгч Мичэл Аоун түүний огцрох хүсэлтийг хүлээж авахаас татгалзсан байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү