Оросын нэрт зохиолч Лев Толстойн мэндэлсний 190 жилийн ойг угтаж Улсын драмын эрдмийн театраас түүний “Холстомер” бүтээлээс сэдэвлэн бичсэн “Адууны түүх” хэмээх хоёр бүлэгт сонгодог жүжгийг энэ сарын 24-ний өдрөөс эхлэн тайзнаа тавих гэж байна.
Адууны амьдралаар хүмүүний амьдралыг элэглэсэн содон энэ бүтээлийг Зохиолч энэ бүтээлээ 29 жил бичсэн байдаг юм байна. Монголчууд бид адуугаа дээдэлдэг түмэн. Тиймээс бид энэ жүжгийг монгол ахуйд ойрхон гэж найруулагч үзжээ. Зохиолыг өөрчлөлгүй найруулан тавьж байгаа гэдгийг орчуулагч Пүрэвдагва хэлж байна.
Харин жүжигт гарах гол дүрийн баатруудын нэрийг монгол болгож, үйл явдлыг монгол ахуй руугаа ойртуулъя гэсэн саналыг найруулагч Б.Баатар гаргажээ.