"Үл таних эмэгтэй" киногоор олонд танигдсан жүжигчин О.Долгор энэ өдөр мэндэлжээ. Тэрээр 2009-оноос кино урлагт хөл тавьсан юм. 2009 онд "Бид дөрөвийн хайр" олон ангит кино, "Төрийн дайсан зэрэг" кинонуудаар уран бүтээлээ эхэлсэн юм.
Тэрээр жүжигчин Б.Чинзоригтой гэрлэж нэг хүүтэй болсон бөгөөд хоёр хүүхдийн ээж юм. Хүүгээ гаргаад нэг сарын дараа "Микроны босс"-д дүр бүтээсэн. Мөн "Улаан пальто" УСК-нд охины хамт тоглож, нөхөр Б.Чинзориг найруулсан юм.