Зимбабве улсын төрийг 37 жил удирдсан Роберт Мугабе огцорлоо

Зимбабве улсын төрийг 37 жил удирдсан Роберт Мугабе огцорлоо


7 жил

    Зимбабве улсын төрийг 37 жил удирдсан Роберт Мугабег огцорсон тухай мэдээллийг Зимбабве-ийн төрийн ордны хэвлэлийн төлөөлөгч олон нийтэд мэдэгдсэн байна. Тэрээр мэдэгдэлдээ Мугабе өөрийн хүсэлтээр огцрох хүсэлтэй утга бүхий захидлыг мягмар гарагт ирүүлсэн гэдгийг дурджээ. Мугабе сүүлийн долоо хоног гэрийн хорионд байсан. Өдгөө 93 настай тэрээр өөрөөс 52 насаар дүү эхнэр Грейст эрх мэдлээ шилжүүлээд байгаа юм. Харин тэдний тансаг амьдралын хэв маяг нь ядуу буурай ард түмний дунд төдийлөн таалагддаггүй байна.  

Өнгөрсөн долоо хоногт түүний засгийн газрыг эсэргүүцсэн томоохон жагсаалаас хойш олон нийт Мугабе-г огцрохыг шаардаж эхэлсэн. Түүнчлэн  цэргийн болон төрийн зарим гишүүд Мугабег улсынхаа тусгаар тогтнолыг олж авсан баатар гавьяа, нэр хүндээ хадгалахын тулд  сайн дураараа огцрохыг ятгаж байсан тухай эх сурвалжууд мэдээлж байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү