Күинипиак их сургуулийн явуулсан судалгаагаар АНУ-ын эмэгтэйчүүдийн 60 хувь нь бэлгийн дарамтад өртөж байсан ба 69 хувь нь ажлын байран дээр болдог гэжээ. Бэлгийн дарамтанд өртсөн хүмүүсийн 43% нь нийгмийн газар, 45% нь гудамжинд, 15 % нь гэртээ мэдэрсэн гэжээ.
Судалгаанд оролцсон эрэгтэйчүүдийн 20% нь бэлгийн дарамтад өртсөн ба 60 % нь ажлын байран дээр болдог гэжээ. Судалгаанд хамрагчдын эрэгтэйчүүдийн 88%, эмэгтэйчүүдийн 89% нь эмэгтэйчүүдийг бэлгийн дарамтанд оруулах нь ноцтой асуудал мөн гэж үздэг гэжээ.