Дараагийн Бэтмэнд Бен Аффлекийг Жэйк Гиленхал орлож магадгүй гэсэн мэдээлэл гарлаа. Бэтмэний дараагийн ангийг найруулах Мэтт Риверс жүжигчин Гиленхалтай уулзсан гэжээ. Collider-ын сэтгүүлч “Тийм яриа гарсан гэхдээ баттай биш. Огт болохгүй ч байж магадгүй” гэсэн байна.
Бэтмэнд өөр жүжигчин тоглох шийдвэр жилийн эхээр гарсан ч Justice League киноны Бэтмэнд Аффлек тоглож байгаа тул мэдээллийг гаргахаас хойшлуулсан гэжээ.
Жүжигчин Гиленхал 2005 онд Бэтмэний эхлэл киноны сонгон шалгаруулалтанд оролцож байжээ.