Венецийн Мисерикордиа бол хотын соёл урлагийн өв болсон барилга юм. Түүнийг томоохон шинэчлэлтэнд оруулан үйл ажиллагаа, үзэсгэлэнгийн хэсэг болгожээ.
1583 онд баригдсан барилга Венецийн 7 сургуулийн нэг байжээ. Гэвч байшин хаягдан цэргийн хуаран, агуулах, архив хадгалах газар зэргээг ашиглагдсан байна. 1914-1991 оны хооронд барилгыг спортын ордон болгон ашиглажээ.
2015 онд шинэчлэх төслийг Алберто Торселло, Группо Умана нар эхлүүлсэн байна. Улмаар үйл ажиллагаа явуулж болох өрөөнөөс гадна үзэсгэлэн уулзалтын өрөөтэй болжээ.