Наполеон Бонапартегийн титэмд байсан жижиг алтан навчийг дуудлага худалдаанд оруулжээ.Францын эзэнт гүрний ордны дэргэд болсон дуудлага худалдаанд уг навч 625 мянган еврогоор зарагджээ.
Энэ үнэ дуудлага худалдааны таамаглаж байсан 100-150 мянга гэсэн дүнгээс хавь илүү худалдаалагдсан байна. Энэ бол 1804 оны хаан ширээ залах ёслолын үеэрх титмийн 6 навчийн нэг юм.