Европын холбооноос даваа гарагт жендерийн цалингийн ялгааг ойртуулах 2 жилийн төсөл санал болгов. Европын холбооны 8 улсаас эмэгтэйчүүдийг ажил дээр эрх тэгш эрх эдлэх боломжоор хангах хүсэлтийн дагуу гарчээ. Ажиглалт явуулан улмаар тэнцүү цалин олгоогүй компаниудыг бага хэмжээгээр шийтгэхээр болжээ.
Холбооны жендерийн тэгш эрхийн тэргүүлэг хэвлэлийн хуралд “Сүүлийн 10 жилд олигтой дэвшилт хараагүй байна. Олон оролдлого хийсэн ч энэ ялгааг багасгаж чадаагүй” гэжээ. Холбооноос Европын холбооны эмэгтэйчүүд эрэгтэйчүүдийг бодвол цагийн хөлс 16,3 хувиар бага авдаг гэсэн тооцоо байдаг байна. Энэ үзүүлэлт сүүлийн 5 жилд багасаагүй байна.