Роттердамын судалгаа дизайний студи “хотоо хэвлэе” шинэ санаачлага гарган 3D хэвлэл ашиглан гялгар уутаар хотод тавилга хийхээр болжээ. Үүний хүрээнд Амстердамт зориулсан сандал бүтээжээ. Энэ сандал дээр 2-4 хүн суух боломжтой. 50 кг жинтэй 150 см урт 80 см өргөн 3D хэвлэлийн тусламжтай гялгар уутыг дахин боловсруулан гарган авчээ.
Хүмүүсийн гялгар уутын хэрэглээ өссөнтэй холбоотой хог хаягдлын хэмжээ нэмэгдсэн. Амстердам хотод нэг хүн жилдээ дунджаар 23 кг гялгар уут хэрэглэн хаядаг байна. Тиймээс энэ сандлыг бүтээсэн байна.