Хөзрийн тоглоом ‘Cards Against Humanity’ ерөнхийлөгч Дональд Трампын АНУ, Мексик хоорондын хилийн ханыг эсэргүүцэн компанит ажил явуулжээ. Хөзрийн тоглоом хийсэн баг Cards Against Humanity Saves America нэртэй вэбсайт нээжээ. Улмаар тэд хилийн дагуух газрыг худалдан авч хана баригдах үед аль болох үнэтэй болгохоор мэргэшсэн хуулийн фирмьд хадгалуулсан байна.
