Ливаний ерөнхий сайд Саудын Арабт огцорч байгаагаа зарласны дараа Ливанд 2 хоногийн дотор эргэж ирнэ гэжээ. Тэрээр үүнийг мягмар гарагт твиттер хуудсаараа дамжуулан мэдээлжээ.
Харири 11-р сарын 4-нд Саудын арабт аялаж байхдаа огцорч байгаагаа зарласан юм. Хариритай дотно байсан засгийн газрын гишүүд Саудын Арабын Риядаас гэрийн хорионд байлган хүчээр огцрохыг шаардсан гэж үзжээ.
Харин ням гарагийн ярилцлагандаа Харири өөрийгөө эрх чөлөөтэй байгаа ба хэдэн өдөртөө эх орондоо буцна гэжээ. Мөн гэрийн хорионд байгаа гэсэн цуурхалыг үгүйсгэсэн байна.