Дуучин Шакира хоолойндоо цус алдсаны улмаас Европын аялан тоглолтоо цуцаллаа.Түүний аялан тоглолтыг эхлүүлэх байсан 11-р сарын 7-ний Кёльн-д болох байсан тоглолтоо цуцалсны дараа Парис, Амстердам дахь тоглолтуудаа цуцлаад байсан юм.
Тэгвэл Колумбын дуучин төлөвлөөд байсан бусад бүх тоглолтоо 2018 он болтол цуцаллаа. Дуучин өөрийн сошиал медиа хуудсаар дамжуулж энэ мэдээг фенүүддээ хүргэн сүүлийн хэдэн тоглолт нь карьерийнх нь хамгийн хүнд мөчүүд байсан талаар хэлжээ.