Дэлхийн 15 мянга гаруй эрдэмтэд хүмүүс хүрээлэн буй орчны аюулд заналхийлж байгааг анхааруулсан захианд гарын үсэг зуржээ. "Хүн төрөлхтөнд анхааруулах нь: Хоёр дахь мэдэгдэл" нэртэй дэлхийн асуудал муудсаар байгааг илэрхийлсэн захианд 184 орны 15364 эрдэмтэн гарын үсэг зуржээ.
Анхны хувилбарыг 1992 онд байгуулагдсан зовнисон эрдэмтдийн холбоо гэх ашгийн бус газар илгээжээ. Хүрээлэн буй орчны аюулд уур амьсгалын өөрчлөлт, ой мод сүйрэл, төрөл зүйл усталт болон цэвэр усны хомсдолын асуудлыг голчилжээ. Захианд бид эрс шийдэмгий байж чадвал нааштай өөрчлөл хийж чадна гэсэн байна.