MAD архитектур Хятадын уулархаг нутгаар алдартай Анхуй мужид жуулчлалд зориулсан барилга барьжээ. Хуаншан уулын тосгон нь Юнескод бүртгэлтэй сүүлийн жилүүдэд жуулчин татах газар болсон.
Өөр өөр хэлбэртэй 10 байшинг уулсын хэлбэрээр санаа аван барьжээ. Хажуугийн цайны талбайг харж болохоор өргөн уудам тагттай байхаар загварыг нь гаргасан байна. Том хэмжээний гадаах зай нь оршин суугчдыг байгалийн сайхныг харах боломж олгожээ.
Байгалийн тогтоцыг дуурайхаас илүү хүмүүсийг байгальтай холбож болох газрыг байгуулахаар хичээсэн байна.