Перу улсын Куско мужийн Ариун хөндий гэдэг газарт байрлах Natura Vive Skylodge нэртэй энэ зочид буудал нь газраас дээш 400 метр өндөр эгц хадан цохионоос дүүжлээстэй, хамгийн ихдээ 12 хүнийг хүлээж авах хүчин чадалтай. Зочид буудалд нас хүйс, тусгай туршлага хамаарахгүй орж болдог бөгөөд авиралтын явцад өндрийн айдсыг давж, авиралтын дараа жинхэнэ гайхамшигт таашаалыг мэдэрхэд оршино.
Зочид буудалд амарч, шинэ сонин мэдрэмжийг амтлах хүсэлтэй жуулчид 300 метр өндөрт эгц хадаар Via Ferrata (Хаданд суулгасан төмөр шат, урьдаар бэлдсэн төмөр татлага) ашиглан авирч, Zipline-р 100м уруудаж хүрнэ.
Унтлагын өрөө болон ресторан нь бүх талаараа тунгалаг ханатай учир үзэгдэх орчныг гайхалтай харуулаад зогсохгүй бодит өндрийг мэдрүүлэх боломжтой.