https://sensor.kemdikbud.go.id/public/info/terbaik/ https://dinaskebudayaan.jakarta.go.id/cagarbudaya/uploads/-/demox/ https://disdukcapil.waykanankab.go.id/-/demox/index.html https://dukcapil.wajokab.go.id/demo/ https://disdukcapil.inhilkab.go.id/store/demo/ https://wisuda.unkris.ac.id/pages/demo-slot/
Д.Трампын ярианы зөөлөн өнгө Си Зиньпинийг гайхашруулжээ

Д.Трампын ярианы зөөлөн өнгө Си Зиньпинийг гайхашруулжээ


7 жил

   АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Азид хийх олон өдрийн айлчлалаа БНХАУ-д үргэлжлүүлж байна. Тэрээр өнөөдөр тус улсын тэргүүн Си Зиньпинтэй уулзжээ. Энэ үеэр Д.Трампын дуу хоолойны өнгө ер бусын зөөлөн дулаан байсан нь Си Зиньпин болон бусад хүмүсийн гайхлыг төрүүлэхээр байсан талаар олон улсын хвлэлүүд тэмдэглэж байна. Хоёр удирдагч Бээжингийн Ардын хурлын танхимд уулзсан бөгөөд танхимын гадаа хүндэт харуул жагсаан Д.Трампад хүндэтгэл үзүүлсэн байна.

Д.Трамп Си Зиньпинтэй уулзаж ярилцах үеэрээ БНАСАУ-ын цөмийн хөтөлбөрийг зогсоохын тулд чин сэтгэлээсээ ажиллахыг Си Зиньпинээс хичээнгүйлэн хүсчээ. Мөн АНУ-ын гадаад худалдааны алдагдалд БНХАУ-ыг буруугүй гэж бодож явдгаа илэрхийлсэн нь олны гайхлыг төрүүлсэн байна.

Мөн Д.Трампын айлчлалын үеэр хоёр улсын хооронд 250 тэрбум ам.долларын мөнгөн дүн бүхий бизнесийн гэрээ хэлцэл хийгджээ. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү