House of Cards цувралд жүжигчин Кевин Спэйсиг Кевин Жеймсээр орлуулах хүсэлтэд 20 мянгаад хүн гарын үсэг зуржээ. Өнгөрсөн долоо хоногт Netflix удахгүй гарах 6 дахь улирлын дараа цувралыг дуусгана гэж мэдэгдсэн юм.
Бэлгийн дарамт үзүүлсэн гэгдээд байгаа Спэйситэй Netflix холбоогоо тасалсан гэсэн цуурхал байгаа ба улмаар фенүүд жүжигчнийг солихыг ийнхүү хүсжээ. Энэ хүсэлтийг хийсэн Робби Пирма үүнийг Netflix-ийн захиралд илгээсэн байна.