Твиттер туршилтын дараа өнөөдрөөс эхлэн дэлхий даяар 280 тэмдэгт ашигладаг боллоо. Твиттер тэмдэгтийн тоог ихэсгэснээр хүмүүс санаагаа илэрхийлэх илүү боломжтой болно гэж үзжээ.
Харин зарим хүмүүс илүү тэмдэгт ашигладаг болсноор твиттерийн хурдан шуурхай байдал алдагдаж магадгүй гэж үзэж байна. Энэ талаар твиттер хэлэхдээ туршилтын үеэр жиргээгийн 5 хувь нь 140 тэмдэгтийг давсан ба ердөө 2 хувь нь 190 тэмдэгтийг давсан. Тиймээс хүмүүсийг урьдын адил цөөн тооны тэмдэгтийг таймлайн дээр харах боломжтой гэсэн байна.