Ерөнхийлөгч рүү дунд хуруугаа гаргасан эмэгтэй огтхон ч харамсаагүй гэв

Ерөнхийлөгч рүү дунд хуруугаа гаргасан эмэгтэй огтхон ч харамсаагүй гэв


7 жил

    АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын автомашины цувааг хажуугаар нь өнгөрөх үед дунд хуруугаа гаргасан эмэгтэй ажлаасаа халагдсан байна. Өнгөрсөн сарын 28-ны өдөр Виржини мужаас холгүй байх гольфын талбайгаас буцаж явсан ерөнхийлөгчийн автомашины цуваанд тус замаар зорчиж явсан унадаг дугуйтай эмэгтэй дунд хуруугаа гаргасан аж. Уг явдал Франс-Пресс агентлагийн зурагчин Майк Смайловскийн дуранд мөнхрөн, сошиал ертөнцөөр тарсан нь нилээдгүй шуугиан тариад байсан юм.

Ерөнхийлөгч рүүгээ дунд хуруугаа гаргасан эмэгтэйг Акима компанид ажилладаг Жули Брискман гэдгийг саяхан олж тогтоосон бөгөөд бүсгүй өөрийн уг зургаа фейсбүүк хуудасныхаа профайл болгосон байжээ.  АНУ-ын Засгийн газартай хамтран ажилладаг Акима компаний удирдлага Жули Брискманы гаргасан үйлдэл хамтрагч талуудын харилцаанд сөргөөр нөлөөлж болзошгүй гэсэн үүднээс Жули Бриксманыг ажлаас нь халахаар шийджээ. Жули Брискман ажлаасаа халагдсаныхаа дараа сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа ерөнхийлөгч рүү дунд хуруу гаргасандаа харамсахгүй байгаа төдийгүй эсэргүүцлээ илэрхийлэх үүнээс илүү арга олдоггүй гэж хэлсэн байна. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү