Шөнийн тэнгэрт дуртай хүмүүсийг энэ сар гурван удаа солирын бороогоор баярлуулна. Персеидын солирын бороог харж амжаагүй хүмүүс гуниглаад хэрэггүй. Тэднийг харахад одон орны дуран огт хэрэггүй ажээ. Гэхдээ эхнийх нь өнгөрсөн амралтын өдрүүдийн шөнө явагдсан ч үлдсэн хоёр урсгалыг нь баттай харж болох гэнэ.
Тауридын өмнөдийн урсгал
Өмнөд Тауридын солирын борооны урсгалын оргил нь энэ сарын 4 ба 5-ны шөнө таарчээ. Уг нь энэ үеэр цагт 5-7 солир харвасан ба Таурид нь богинохон, гэрэл ихтэйгээрээ онцлоготой юм байна.
Тауридын хойд урсгал
Арваннэгдүгээр сарын 12-нд хойд Тауридын солирын борооны хоёр дахь урсгалтай. Энэ үеэр цагт зургаан солир унана гэж эрдэмтэд үзжээ. Эдгээр солир нь ихээхэн тод өнгөтэй харагдах юм байна.
Леонидын урсгал
Арваннэгдүгээр сарын 17-ны шөнө энэ урсгалын оргил нь ажиглагдах гэнэ. Леонидын урсгалаар цагт 10-20 солир харваж буйг харж болох ажээ.