“GUYS” хамтлагийн А.Төгсбаярын 20 жилийн ойдоо зориулсан бэлэг

“GUYS” хамтлагийн А.Төгсбаярын 20 жилийн ойдоо зориулсан бэлэг


7 жил

Монголын рок попын ертөнцөд өөрийн гэсэн орон зай, үзэгч, сонсогчтой “GUYS” хамтлаг энэ жил 20 “насныхаа” ойтой золгож байна. Тэртээ 1997 онд “Хөөрхөн охин”, “Эмзэгхэн хайр”, “Хайрын бүжиг” зэрэг дуунуудаараа алдаршиж, өнөөг хүртэл сонсогчдынхоо хайртай уран бүтээлчдийнх тоонд зүй ёсоор орсоор яваа тус хамтлагийн гишүүд 20 жилийн ойдоо өөрсдийн бие даасан уран бүтээлээр бэлэг бариад эхэлчихжээ.

Хамтлагийн гишүүн М.Мягмар өөрийн бүтээлээ үзэгч олондоо хүргээд байгаа бол энэ долоо хоногоос эхлэн А.Төгсбаярын “Орчлонг чимсэн цэцэг” хэмээх бие даасан уран бүтээл үзэгчдийн хүртээл болж эхэлсэн байна. Цацагдаж эхэлсэн даруйдаа л сонсогчдоосоо магтаалын үг хүртэж буй тус дууны үг, аяыг А.Төгсбаяр өөрөө зохиожээ. Нэг өдрийн дотор таван мянган хүнд цахимаар хүрсэн тус уран бүтээлийн араас дахин хэд хэдэн уран бүтээлийг үзэгчдэдээ хүргэнэ гэдгийг дуучны зүгээс сонсогчдодоо дуулгаж байна.

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү