21-р зуун фокс компаний ихэнх хэсгээ Диснейд худалдахаар ярьж байна. Фокс энтертаймент хэсгээ худалдаалахаар төлөвлөжээ. Диснейд кино телевизийн хэсгийг худалдсанаар Фокс мэдээ, спортын програмдаа анхаарлаа хандуулах боломжтой болно.
Тиймээс фокс спорт, фокс бизнесийн брендээ худалдаалах сонирхолгүй байгаа юм. Энэ хэлэлцээр хараахан идэвхитэй хэлэлцэгдээгүй байна. Дисней бол киноны бизнесийн томоохон тоглогч юм. Амжилттай болвол Диснейд ашигтай наймаа юм.