Зимбаб улсын ерөнхийлөгч Роберт Мугабе даваа гарагт дэд ерөнхийлөгч Эммэрсон Мнангагваг ажил үүргээ итгэлтэйгээр биелүүлж чадаагүйн улмаас халсан талаараа Зимбабын медиа, мэдээлэл нэвтрүүлгийн сүлжээний сайдад мэдээлжээ. Медиа, мэдээлэл, нэвтрүүлгийн сүлжээний сайд нийслэл Хараред ерөнхийлөгчийн өмнөөс хэвлэлийн хурал хийсэн байна. Дэд ерөнхийлөгчийг өөрийн ажил үүргээ үнэнч шударгаар биелүүлээгүй талаар хэвлэлийн хуралд хэлжээ.
Эммэрсон Мнанганва нь Мугабегийн дараагийн залгамжлагч болох магадлалтай хүн гэгдэж байсан юм. Ерөнхийлөгч дэд ерөнхийлөгчөөр хэнийг томилохоо хэлээгүй байгаа ч зарим аналистууд ерөнхийлөгчийн эхнэр Грэйс Мугабег томиолж магадгүй гэж үзэж байна.