“Улаан дугтуй” нэртэй хэрэглэгчдийг сүлжээгээр дамжуулан мөнгө шилжүүлэх боломжтой шинэ хэрэглэгдэхүүнийг гаргахаар туршиж байна. Мөн мэдээллийн хэрэгслийг постондоо илүү анхаарал татах боломж олгох “онцлох мэдээ” зэргийг туршихаар болжээ.
Албан ёсоор туршиж эхлээгүй байгаа ч The next web-ийн сошиал медиа онлайн нийтлэлийн дарга Мэт Наварра үүнийг олж мэджээ. Улмаар шинэ хэрэглэгдэхүүний талаар өөрийн твиттер хуудсанд мэдээлсэн байна. Facebook ээс онцлох мэдээний талаар удахгүй туршина гэдгээ хэлээд дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна. Харин улаан дугтуйны талаар дорвитой мэдээлэл өгөөгүй ч огт байхгүй гэж үгүйсгээгүй байна.