Варнер Брос, Амазон студи хамтран Бөгжний эзэн зохиолоор телевизийн олон ангит цуврал хийхээр ярьж байна. Бөгжний эзэн киног хийсэн Варнер Брос Амазонд хандан энэ саналыг тавьжээ. Netflix болон HBO нарт санал тавьсан ч Амазонтай хамтрах магадлал өндөр байгаа юм.
Амазоны захирал Жефф Безос өөрийн биеэр хэлэлцээрт оролцож байгаа ба Амазон "Хаан ширээний тоглоом" цувралтай адил глобал амжилт үзүүлэх төсөл хайж байгаа юм байна.