Цусны доноруудын ачаар амь аврагдсан хүндэт донор

Цусны доноруудын ачаар амь аврагдсан хүндэт донор


7 жил

    Энэ эрхэм бол 14 настайдаа хүнд өвчнөөр өвдөж, цээжний хагалгаанд орохдоо 5 литр цус сэлбүүлэн доноруудын буянаар амь амврагдсэн нэгэн юм.

Жэймс Харрисон  хагалгааны дараа эмнэлэгт 3 сар гаруй хугацааг хэвтрийн байдалтай өнгөрүүлсэн юм. Тэрээр бие нь эрүүл болж, тамир нь хүрдэг л юм бол цусаа хандивлаж, бусдад амьдрал бэлэглэнэ гэж өөртөө амалсан байна.

 18 нас хүрээд, Жэймс эмнэлэгт цусаа хандивлахаар очиход нь түүний цус төрөөгүй урагт аюултай резус факторын өвчнийг эсэргүүцэх ховор төрлийн антигентэй нь тогтоогдсон байна. Ингээд тэрээр 57 жилийн турш нийтдээ 1000 гаруй удаа цусаа хандивлаж, доод тал нь 2.4 сая ургийг амьд мэндэлж, эсэн мэнд торниход нь тусалсан буянтай үйлийг хийжээ. Өдгөө 80 настай ч Жэймс 2 долоо хоногтоо нэг удаа цусаа хандивласаар байгаа бөгөөд 1999 онд Австралийн улсын дээд одонгоор шагнагдаж, ард иргэдийн дунд "ардын баатар" гэж хүндлэгдэх болжээ.

                                                                                                   

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү