Монголын хөгжмийн урлагт хөл тавин өдгөө 25 жил болсон хүн бол УГЗ хөгжмийн зохиолч Тогтохын Сэд-Од юм. Түүний уран бүтээлийн цэнгүүн энэ сарын сарын 11-нд Бөхийн өргөөнөөс олонд хүрэх юм. Түүний уран бүтээлүүдээс Монголын үнэртэй салхи дууг мэдэхгүй хүн ховор биз. Энэ дууг дуулсан дуучин МУГЖ С.Жавхлан УИХ-ын гишүүн болсон учир цэнгүүнд дуулж чадахааргүй болсон. Харин цэнгүүнд оролцож, дуулах дуучдын төлөөлөл "Монголын үнэртэй салхи"-ийг шинээр дуулж, шинэхэн клип гаргасан бөгөөд клип цацагдаад 72 цаг болж байна.