9-р сард нээлтээ хийсэн Лего байшинг нэг гэр бүлд тоглоомын газраа болгох боломж олгохоор болжээ. Данийн тоглоом үйлдвэрлэгч компани болон Airbnb компани хамтран энэ боломжийг олгох юм байна. Тэд гэр бүлийг хязгааргүй их Лего байвал хамтдаа юу бүтээмээр байгаагаа бүтээхийг хүсчээ. Хүмүүс байшин доторх юунаас ч санаа авч болох юм байна. Ялагч нь дизайнер менежертэй өдрийн зоог барих боломжтой. Мөн мэргэжилтэн Жамигийн удирдлаган дор тухайн лего байшинг сонирхох юм. Аяллын сүүлд 6 метр өндөр тоглоомон хүрхрээгээр хүрээлсэн орыг санал болгожээ.
