MVRDV Хятад улсын Тианжинд байрлах номын сангийн ажлыг гүйцэтгэж дууслаа. Өрөө танхимууд нь бөмбөрцөг хэлбэртэй ба гаднаасаа нүд шиг хэлбэрээр гэрэл орж байхаар барьжээ. Тус барилга 1,2 сая ном багтаах хүчин чадалтай.
Эхний 2 давхарт уншлагын өрөөнүүд дараагийн 2 давхарт оффис, уулзалт, компьютер, аудиогийн өрөөнүүдийг байрлуулжээ. Харин газар доор ном агуулах архивын өрөөг гаргажээ. Номын тавиур нь суугаад унших талбай болж өгөхөөс гадна дээшээ гарах шат болдог байна.