Тулаант киноны шигтгэсэн одуудын нэг Долф Лундгрэн


7 жил

       1957 оны энэ өдөр Шведийн Стокгольм мужийн Спагна гэдэг газар Долф Лундгрэн мэндэлжээ. Тэрээр жүжигчин болохоосоо өмнө жүдо, Кёокүшин Карейт болон бусад тулааны спортоор хичээллэж байсан. Өдгөөө АНУ-д амьдарч ажиллан суугаа. Жүжигчин, найруулагч, зохиолч, продюсер, тулааны уран бүтээлч юм. . Мөн  дунд сургуульдаа онц сурлагатан байсан, 3 их сургууль төгссөн, сүүлийн сурсан Сиднейн их сургуулийг химийн инженерчлэлээр мастерын зэрэгтэй төгссөн, Фулбрайтын тэтгэлэг авч байсан гавал нэгэн. 

1980 онд Яамайкын дуучин Грейс Жонсын бие хамгаалагчаар ажиллаж байсан ч тэд удалгүй үерхэж эхэлсэн юм. Түүнийг АНУ-д очиж суралцаж хамтдаа байхыг ятгасан хүн бол Грейс Жонс юм.

Лундгрэн нь 1985 онд Жемс Бонд кинонд тоглож урлагт хөл тавьсан юм. Харин түүний хоёр дох уран бүтээл болох 1985 онд нээлтээ хийсэн "Роки 4" кинонд Орос боксчны дүр олонд хүрсэн. Тэрээр киноны нээлтийн дараа хэлэхдээ "Би энэ театрт орж ирэхдээ Грейс Жонсны найз залуу байсан гэвч ердөө 90 минутын дараа Долф Лундгрэн хэмээх киноны од боллоо, швейдээс ирсэн бяцхан тамирчны туршлага маань шинэ од болоход нөлөөлсөн" хэмээн сэтгэгдэлээ илэрхийлсэн юм. Тэрээр энэ киноноос хойш 40 гаруй кинонд амжилттай дүр бүтээсэн юм. 

Түүний охидууд

Тэрээр 1994 онд үнэт эдлэл зохион бүтээгч Анетта Квибергтэй гэрлэж байсан. Хосууд 2011 онд салсан бөгөөд Айда, Грета гэсэн хоёр охинтой.

Хуучин эхнэр Анетта Квибергийн хамт

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү