Ливийн эргийн хамгаалагчид Европ руу хүрэх гэж байсан 299 дүрвэгсдийг аварчээ. 299 хүний 40 эмэгтэй 19 хүүхэд байсан ба тэднийг Злитен хотын уснаас гаргажээ. Дүрвэгсэд хөдөлгүүргүй 2 завинд бөөгнөрөн суусан байжээ.
Тэднийг хорих газар луу илгээхээс өмнө хоол болон эмнэлгийн тусламж үзүүлсэн байна. 2011 оноос хойш дүрвэгсдийн Еврод луу хүрэх гол цэг нь Ливи улс болоод байгаа юм.
Энэ жилийн хувьд 150 мянган хүн газар дундын тэнгисийг давсан ба НҮБ-ын мэдээллээр 2826 нь замдаа нас барсан байна. Италид шилжин ирэгсдийн тоо 7-р сараас хойш 69 хувь буурсан бол Испани улсад 3 дахин илүү болсон буюу 14,000 хүн иржээ.