Apple компани iPhone X утсаа 2018 онд гаргахаар төлөвлөж байжээ. Apple компаний техник хангамжийн инжинер Дан Риккио уг утсыг дараа жил гаргахаар төлөвлөж байсан ч “хичээл зүтгэл авъяасын ачаар энэ жил хүмүүст хүргэж чадлаа” гэж ярилцлага өгчээ.
Тус утас дизайны хувьд Galaxy 8-тай төстэй юм. Энэ долоо хоногт худалдаанд гарахаар болсон iPhone X утсыг дэлхий хэрхэн хүлээж авахыг бид удахгүй олж мэднэ.