Хамтлагийн шинэ цомог Red Pill Blues нэртэйгээр энэ сарын 3-нд гарна. Maroon 5 хамтлагийн шинэ цомгийн нэр alt-right буюу хэт үндсэрхэг хөдөлгөөнтэй холбоотой эсэх талаар тэд ярьлаа. Хамтлагийн 6 дахь цомгийн нэр болох Red pill нь феминист үзлийн эсрэг эрчүүдийн эрхийг хамгаалах дахин сэрэх хөдөлгөөний нэр юм.
Ярилцлагын үеэр гитарчин Жеймс Валентин энэ бүлгийг мэдээгүй ба “Бид тэр эрчүүдийн эрхийн талаар зүйлийг сайн мэдэхгүй байна” гэжээ.
Тус хөдөлгөөний утгыг тайлбарласны дараа “Бид эрчүүдийн эрхийн төлөө тэр холбоог мэдээгүй. Манай хамтлагийн өнгөрснийг мэддэг хүмүүс биднийг феминист гэдгийг мэднэ гэж бодож байна” гэсэн байна.