Дуучин Жон Леноны эзэмшдэг Beatles-ын хамгийн ховор цомог, гар бичмэл ноорог дараа сард 200 мянга гаруй доллараар дуудлага худалдаанд орохоор болжээ.
Леноны хувийн Yesterday and Today цомог нь цөөхөн байдаг ба тэрээр 1972 онд Beatles ын цуглуулагч Дэв Моррелд өгчээ.
Тус цомогт Леноны бичсэн мессеж болон хувийн зурсан зурагнууд байдаг байна. Мэргэжилтнүүд үүнийг 200 мянган доллараас дээш үнэд хүрнэ гэж үзэж байна.