Дизайнер Клеменс Шилингер сүүлийн гэрлийн дизайнед асаах товчинд өөрчлөлт оруулжээ. Унтраастай ламп зөвхөн ухаалаг утаснаасаа татгалзсаны дараа асдаг байна.
Гаднаасаа энэ гэрэл нь минимал загвартай юм. Харин зорилго нь хамт өнгөрүүлэх цагийг сайжруулна гэж үзжээ. Гэрлийн доор байх шургуулга нь ухаалаг утсыг дотор нь хийхийг шаарддаг байна. Шургуулганд утсаа хийсний дараа гэрэл асдаг. Улмаар та гэрлийн хажууд ном унших зэрэг зүйлсийг хийж болно.