Хятад улсын онлайн худалдаалагчид iPhone8, 8plus-ыг сайн зарж чадаагүйгээс 165,5 долларын хямдралтай зарах болжээ. Хятадын электрон барааны томоохон худалдаалагч Suning Appliance барааны үнийг хямдруулан iPhone 8 авахыг хүссэн хүмүүст 100 юанаар хямдруулж зарж байгааг мэдээлжээ.
Бас нэгэн онлайн худалдаалагч JD.com iPhone 8-ыг 75 доллар, 105 доллар, 120 доллараар хямдруулж худалдаалж байгаа нь ойролцоогоор 10 хувь хямдруулж байгаа хэрэг юм. Зарим судлаачид шинэ утас iPhone 7 оос дээр зарагдаж байгаа ч Хятадын брэндүүд болох Oppo, Vivo, Huawei, Xiami зэргийн ард явж байгаа гэжээ.